Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

МСЗ улсын анхдугаар уралдаан

МСЗ уралдааны удирдамж 

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршино.

Уралдааны заавар 

Уралдаанд багаар оролцох бөгөөд баг нь тухайн сургуулийн 10-12 дугаар ангийн 3-5 хүртэлх тооны сурагч болон 1 багшаас (тухайн сургуулийн математикийн багш байна) бүрдэнэ. Нэг сургуулиас оролцох багийн тоонд хязгаар заахгүй баг бүр өөрийн оноосон нэртэй байна

Даалгаврын томьёолол

1-рт, Улсын хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд жил бүр хэдий хэмжээний хуванцар хог хаягдал гарахыг тооцоолж, ирэх жилүүдийн прогнозыг хийх.