Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

"Математик" сэтгүүлийн анхны дугаарыг 1999 онд сонин хэлбэрээр гаргаснаас хойш өнөөг хүртэл 19 жилийн хугацаанд нийт 450 гаруй дугаарыг сурагч багачуудад хүргээд байна. "Математик" сонин нь математикийн шинжлэх ухааныг нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЕБС-ийн математик сургалтыг дэмжих, сурагчдын олон талт суурь чадамжийг хөгжүүлэх зорилготой.

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн "Математик" сонины агуулга, чанар, бүтцэд шинэчлэлт хийн сэтгүүл болгон өөрчилсөн билээ.

 

Тус сэтгүүл сурагчдын математик чадваруудыг хөгжүүлэхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж, цөм хөтөлбөртэй нягт уялдаатай, багш, сурагчдын хэрэгцээнд нийцсэн, сонирхолтой, үр өгөөжтэй агуулгуудыг тогтмол нийтэлж байна.

"Математик" сэтгүүлийг I-III, IV-V, VI-IX, X-XII анги гэсэн 4 ангилал тус бүрээр хичээлийн жилд 6 дугаар гаргадаг. Тус сэтгүүлийг бүтэн жилээр захиалсан захиалагчдад "Математикийн үнэлгээний дэвтэр"-ийг үнэгүй бэлэглэдэг.

МАТЕМАТИК СЭТГҮҮЛИЙН ТУХАЙ