Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

Мэдээллийн хураангуй

Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны II шат.

 
 

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдэвт математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны 2-р шатны шалгаруулалт 2018 оны 04 сарын 19 ний өдөр болж ялагчдаа тодрууллаа.

 

 

Уралдаанд нийт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн хамарсан 140 гаруй баг бүртгүүлснээс 2-р шатанд шилдэг 10 баг шалгарч, боловсруулсан материалаа илтгэн танилцуулсан бөгөөд I, II, III, тусгай байр болон, нэрэмжит шагналуудын тодруулсан юм.

Багууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдвийн хүрээнд дэлхийн болоод Монгол Улсын нийслэл, дүүрэг, аймаг, сумын хэмжээнд өөрсдийн боломж нөөцөө ашиглан мэдээлэл цуглуулж, судалгаа хийж, түүний дүгнэлтэд үндэслэн шинэ санаа, шийдлүүдээ танилцуулав. Тухайлбал, хуванцар хог хаягдал боловсруулах үйлдвэрийг бүсчилж байгуулах, машины купер хийх, сандал үйлдвэрлэх зэрэг санаа дэвшүүлж байсан бол зарим нь хуванцар бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасах, буруу аюултай зүйл болохыг нь сургуулийн өмнөх боловсролоос нь олгож эхлэх, иргэдийн сэтгэхүйг өөрчилж, нөлөөлөх зэрэг олон сонирхолтой санаа, шийдэл дэвшүүлж байв.

Нэгдүгээр байрт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг шалгарч гурван сая төгрөгийн эзэн болсон бол хоёрдугаарт, Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг шалгарч хоёр сая төгрөгөө гардан авлаа. Харин гуравдугаар байрт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг шалгарч нэг сая төгрөгийн эзэн боллоо. Мөн бусад долоон багийг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчдад СЭЗИС, ХААИС, МИС, ЭЗҮДС-ийн төлөөллүүд ирэх намар буюу 2018-2019 оны хичээлийн жилд сургуульдаа хөнгөлөлттэй элсэн суралцах эрхийн бичиг олгов.

Зургийн цомог 

Математик статистик загварчилалын улсын анхдугаар уралдааны ТОП-10 багын материал 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг /I байр/ --> Материал үзэх 

Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг /II байр/ --> Материал үзэх 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг /III байр/ --> Материал үзэх 

Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн “Ирээдүйн эзэд” баг --> Материал үзэх 

Дорнод аймгийн Чойбалсан хотын 5-р сургуулийн “Оч” баг --> Материал үзэх 

Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн “Expendience” баг --> Материал үзэх 

Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гүн галуутай ЦС-ийн “Гүн галуутай” баг --> Материал үзэх 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ШМТК-ийн “NMTC-007” баг --> Материал үзэх 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ESM-н “ESM” баг --> Материал үзэх 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Их Засаг лицей сургуулийн “Их засаг” баг --> Материал үзэх