Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА)

 

Монголын Математикийн багш нарын академи нь1998 оны 10-р сарын 07-нд үүсгэн байгуулагдсан.

Монголын математикийн багш нарын үйл ажиллагааг дэмжих, нэгтгэх, математикийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, математик сургалтыг сайжруулах үндсэн зорилттой.

Дээрх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд:

- Багш нарын онол-арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах

- Тэднийг шинэ мэдээллээр хангах, гарын авлага болохуйц материал бэлтгэх

- Монголын нийт математикийн багш нарын онол арга зүйн түвшинг тогтоож, ажлынх нь үр дүн, чадамжийг байнга дээшлүүлэх тасралтгүй ажиллагаатай механизмыг бий болгох зорилго тавин ажиллаж байна.

ММБА нь академич, жинхэнэ гишүүн, сурвалжлагч гишүүн, идэвхтэн гишүүн зэрэг гишүүнчлэлтэй. Одоо академич-11, жинхэнэ гишүүн болон сурвалжлагч гишүүн-500, идэвхтэн гишүүн-3000 гаруйтайгаар ажиллаж байна.

Математик сэтгүүл:

Математик сонинг 1999 оноос хойш хэвлэн гаргаж байгаад 2014 оноос Математик сэтгүүл болгон агуулга, чанар, бүтцийн түвшинд шинэчлэн сайжруулж гаргасаар байна. Энэ хугацаанд нийтлэлийн бодлого нь тогтвортой байж, одоо хичээлийн жилд I-III; IV-V VI-IX; X-XII гэсэн ангилал тус бүрээр 6 дугаар эрхэлэн гаргаж байна.

Математик сэтгүүл нь Математикийн хичээлийн цөм хөтөлбөртэй уялдан, сургалтын чанарын шинэчлэлд анхаарч, суралцагчдад асуудлыг бүтээлчээр бие даан шийдвэрлэх, оюун сэтгэлгээ, сэтгэхүйн шинэчлэл хийх, сэтгэлгээний олон арга техникийг эзэмшүүлэх зорилготой олон төрлийн булан, асуудал шийдвэрлэх бодлогууд, сэтгэх чадварын бодлогуудыг үндсэн агуулгатаа багтаан сэтгүүлийн дугаар бүрт хүүхдийг хөгжүүлэх, тэдний математик чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.