Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

Уралдаант үнэлгээнд амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.

Шагналт байрт шалгарсан сурагчдын медаль нь уралдаанд оролцсон бүх сурагчдын математик чадварын дэлгэрэнгүй үнэлгээний хамтаар сургуулиудад хуваарийн дагуу хүргэгдэнэ.

Цаашдаа жил бүр тогтмол зохион байгуулагдах үнэлгээ, уралдаанд оролцож өөрийн математикийн мэдлэг, чадвараа үнэлүүлж, ахиц амжилтаа бодитоор тогтооцгооё. 

ҮНДЭСНИЙ - ХӨНДЛӨНГИЙН - МЭРГЭЖЛИЙН - ХАРААТ БУС  ҮНЭЛГЭЭ

“ИРЭЭДҮЙН МЯНГАТ - 2019“ МАТЕМАТИКИЙН УЛСЫН УРАЛДААН

Зорилго:

Өөрийн математикийн мэдлэг чадвараа улсын хэмжээнд сорих, математикийн үндсэн чадвараа нарийвчлан оношлох, математикийн хичээлд дур сонирхолтой сурагчдыг дэмжих. 

Давуу тал:
2019 оны  “Ирээдүйн мянгат” уралдаан нь улсын хэмжээнд сурагчдыг өрсөлдүүлж, шалгарсан сурагчдад медаль, батламж олгохын зэрэгцээ математикийн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнийг үнэлж, оролцогч бүрт дэлгэрэнгүй оношилгоог хүргэнэ. Энэхүү үнэлгээгээр:

Удирдамжтай танилцах--> энд дарж 

Үнэлгээний загвар харах--> энд дарж 

Бүртгэлийн хураамж: 11000 төгрөг


Өөрийн эзэмшсэн мэдлэг, чадварын 
түвшнийг нарийвчлан оношлуулах боломж
Мэдлэг, чадварын түвшингээ улсын 
хэмжээнд харьцуулах боломж

Гэрт: Шуудангийн хүргэлтээр, гэрийн хаягаар хүлээн авах.

Ангид: Шуудангийн хүргэлтээр, сургуулиараа дамжуулан ангидаа хүлээн авах.

Онлайн: www.mat.mn вэб хуудсаар харах, хэвлэж авах.​

Уралдааны удирдамжаас: 

  1. Тус уралдаанд сурагчид зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно. 

  2. Бүртгэлийг уралдаан зохион байгуулах сургууль тус бүр дээр урьдчилан хийнэ. 

  3. Оролцохыг хүссэн сурагчид эцэг эх болон анги удирдсан, эсвэл математикийн багшаар дамжуулж тухайн сургуулийн бүртгэгч багшид бүртгүүлнэ.

  4. Уралдаан 2019 оны V сарын 04-ний бямба гарагт Улаанбаатарын цагаар 11:00 цагт орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. 

  5. Уралдааны дүн, мэдээг www.mat.mn вэб хуудас болон фэйсбүүкийн “Монголын Математикийн Багш нарын Академи” хуудсанд байршуулна. 

  6. Амжилттай оролцсон шилдэг 15%-ийг медаль, батламжаар шагнана. 

  7. Оролцогч бүрийн үнэлгээний дэлгэрэнгүй хуудсыг оролцогчийн өөрийн хүсэлтийг үндэслэн доорх 3-н хэлбэрийн аль нэгээр танд хүргэнэ.

Улаанбаатар хот 

Ангилал: 

   

Уралдаан: 

 

Бүртгэл:     

ЕБС-ийн II - IX анги 

2019/05/04

2019/03/25 - 2019/04/19

Орон нутаг 

Ангилал: 

   

Уралдаан: 

 

Бүртгэл:     

ЕБС-ийн II - IX анги 

2019/05/04

2019/04/08 - 2019/04/24