Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

"ИРЭЭДҮЙН МЯНГАТ-2018" Улсын уралдааны дүн гарлаа

 

"Ирээдүйн Мянгат-2018" математикийн улсын уралдаанд 16 аймаг, нийслэлийн 8 дүүргийн сурагчид мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө. Малын гоц халдварт өвчний улмаас зарим аймгуудад хорио цээр тогтоогдсон байсан тул дүн гаргах явц бага зэрэг удааширсныг мэдэгдэж та бүхнээс хүлцэл өчиж байна.

 

Байр эзэлсэн сурагчдын шагнал болон нийт оролцогчдын дүн мэдээг 4-р улирлын эхний 7 хоногт сургууль тус бүр дээр нь хүргүүлэх болно.

"Ирээдүйн Мянгат"-2018 VIII анги дүн 

Уралдааны зорилго

Математикийн хичээлд дур сонирхолтой, мэдлэг, чадвараа хөгжүүлэх, өөрийгөө сорих сонирхолтой сурагчдыг дэмжих, математикийн хичээлд эерэг хандлага төлөвшүүлэх

Ангилал

ЕБС-ийн I-IX ангийн сурагчид, анги тус бүрээр

Хэзээ, хаана

  • 2018 оны 3 дугаар сарын 3-ны бямба гарагт, 11.00 цагт

  • Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулах сургуулиудыг вэб хуудас болон фэйсбүүк хуудсуудаар дамжуулан зарлана.

Сурагчдад анхааруулах нь:

Хариултын хуудас дээр овог нэр, сургууль, ангиа үнэн зөв, гүйцэд бөглөж, гаргацтай тод бичнэ.

Хариултын хуудас дээр хар, эсвэл хөх өнгийн бал, үзгэн балаар бичнэ. Харандаагаар, эсвэл өнгө хольж бичсэн хариултын хуудсыг хүчингүйд тооцно.

Ноорог цаас ашиглаж болно.

Гар утас ашиглахыг хориглоно.