Холбоо барих утас: 77771018, 88107696, 99281018, 88861018  math.setguul@gmail.com 

Хаяг: 7 давхар 72 тоот, Гранд оффис центр Жамьян гүний гудамж, Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот, Монгол улс

Математик, статистик загварчлалын улсын уралдааны эхний шатны шалгаруулалт болж өндөрлөлөө.

Монголын Математикийн Багш нарын Академи (ММБА) болон Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) хамтран “Математик, статистик загварчлалын улсын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ. Тус уралдаанд оролцож буй ахлах ангийн сурагчид анх удаа багийн зохион байгуулалттайгаар, эзэмшсэн мэдлэгээ ашиглан бодит амьдралд тулгамдсан асуудалд судалгаа, тооцоотойгоор шийдэл дэвшүүлэх замаар өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлог юм.

Уралдаанд нийт 140 гаруй багийн 700 орчим сурагчид оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тэдгээрээс ирүүлсэн бүтээлүүдийг ММБА, ҮСХ болон МУИС, СЭЗИС, ХААИС, МИС, ЭЗҮДС зэрэг сургуулиудын эрдэмтэн багш нараас бүрдсэн шүүгчдийн комисс шүүлээ.

Шүүгч бүр багуудын бүтээл нэг бүрийг уншиж, батлагдсан шалгуурын дагуу дүгнэн улмаар нийт шүүгчдийн онооны арифметик дунджаар тухайн багийн оноог гаргасан.

 

Уралдааны II шат 2018 оны 4-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод 09:30-д эхлэнэ. Багууд бүтээлээ 10 минутад багтаан илтгэн танилцуулж, шүүгчдийн комиссын асуултад хариулах зэргээр өөрсдийн бүтээлийг хамгаалсны эцэст ялагчийг тодруулах юм.

Уралдааны II шатанд шалгарсан багууд(цагаан толгойн дарааллаар жагсаав):

  • Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн “Ирээдүйн эзэд” баг

  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг

  • Дорнод аймгийн Чойбалсан сумын 5-р сургуулийн “Оч” баг

  • Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн “Expendience” баг

  • Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг

  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гүн галуутай ЦС-ийн “Гүн галуутай” баг

  • Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ШМТК-ийн “NMTC-007” баг

  • Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ESM-н “ESM” баг

  • Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Их Засаг лицей сургуулийн “Их засаг” баг

  • Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг

 

Жич:2-р шатны шалгаруулалт нээлттэй явагдах бөгөөд бусад багууд, сонирхогчид үзэх боломжтой.

 

 

Уралдааны шагнал

  • I байр - 3 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

  • II байр – 2 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

  • III байр – 1 сая төгрөг, өргөмжлөл, гэрчилгээ

  • Тусгай байр – 3, тус бүр 500’000₮ шагнал

  • Нэрэмжит шагнал-4, тус бүр 500’000₮ шагнал

  • МУИС, СЭЗИС, ХААИС, ЭЗҮДС, МИС зэрэг сургуулиудад элсэн  суралцах, төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрх

  • Уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх баг, гишүүдэд батламж олгоно.

Математик, Статистик загварчлалын улсын уралдааныг зохион байгуулах комисс