Тус уралдааны ач холбогдол, өгөөж, дам нөлөө нь юу вэ?



Улсын хэмжээнд зохион байгуулагдах энэхүү уралдаан нь олон талын ач холбогдолтой. Эдгээрээс заримыг нь дурдвал
Сурагчид математикийн хичээлд эерэг хандлагатай болно.
Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод нөлөө үзүүлнэ. Улс оронд нэн шаардлагатай байгаа инженер, техник технологийн чиглэлээр суралцагчдын тоо өсөх боломжтой.
Уралдаан нь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг дэмжинэ. Нийгэмд цөм хөтөлбөрийн талаар эерэг сурталчилгаа болох зэрэг олон ач холбогдолтой.


БСШУЯамнаас хэрэгжүүлэлж буй хөтөлбөрийн уялдаа



Хиймэл оюун, робот, ухаалаг төхөөрөмж, аппликейшн, блокчэйн технологи, криптовалют-биткойн, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүд, ногоон технологи, их хэмжээний өгөгдөл, утасгүй интернэт, үүлэн тооцоолол ... Эд бол өнөө цагт дэлхий дахинд хамгийн их яригдаж, анхаарлын төвд байгаа сэдвүүд. Товчхондоо өнөөдөр СТЕМ (STEM-англиар шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэдгийн товчлол) дэлхий даяар “моод”-нд орж байна.
Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод “Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан, хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе шат” гэж, Боловсролын тухай хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан.