Карл гаусс





Дэлхийн математикч



Олон хүн түүнийг Дэлхйин бүх цаг үеийн хамгийн агуу математикч гэж үздэг. Карл Гаусс бол статистик, алгебр, тооны онол зэрэг математикийн олон салбар төдийгүй физикийн шинжлэх ухаанд ч гайхамшигт нээлт олныг хийсэн хүн юм.





Гаусс математикаас гадна хэл шинжлэлийн ухаанд гойд сайн байжээ. 19 настайдаа алийг нь сонгож судлахаа шийдэх ёстой болов. Тэрээр боломжгүй гэгдэж байсан зөв 17 талт дүрсийг зөвхөн шугам, гортиг ашиглан байгуулах бодлогыг шийдсэнээр математикийн шинжлэх ухааныг сонгосон ажээ.



Карл Гаусс математикт төдийгүй байгалийн шинжлэх ухаанд багагүй зүйл хийсэн. Өнөөгийн радио нэвтрүүлэг, холбоо харилцааны үндэс болсон цахилгаан телеграфыг бүтээхэд тэр оролцсон байдаг. Мөн дэлхийн соронзон оронг судалж, Соронзон талбайг хэмжих багаж зохиосон бөгөөд энэ ажлыг нь үнэлж соронзон орныг хэмжих нэгжийг түүний нэрээр нэрлэжээ.



Гаусс 1777 онд Германд, нэгэн ядуу гэр бүлд төржээ. Бага наснаасаа л математикийн гоц авьяастай гэдэг нь илэрхий байсан бөгөөд гурван настай байхдаа аавынхаа тооцооны алдааг хэлж өгч байсан гэдэг түүх ч байдаг.







1801 онд астрономчид Серес хэмээх нэгэн жижиг гаригийг нээсэн боловч нарны цаагуур ороход нь замыг нь тодорхойлж чадалгүй алдаж орхижээ. Гаусс гаригийг алга болохоос нь өмнө үзэгдсэн байршлуудыг ашиглан дараагийн удаа хаана гарч ирэхийг нь тооцоолж өгсөн байна.