ЕБС-ийн математикийн үндсэн хууль





Баримт: Сингапур улсын сургуулиуд сэтгэлгээний соёлыг сурагчиддаа
эзэмшүүлэхийг ихэд чухалчилдаг бөгөөд үүний ачаар тус улсын сурагчид TIMMS шалгалтанд 2003, 2007, 2010 онуудад дэлхийд түрүүлжээ. Сингапур улсын ЕБС-н математикийн хичээлийн энэ гоц амжилт нь онч зөв МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ-ээс эхтэй гэж үздэг байна.

Монгол улсын ЕБС-н МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ-г 2015 онд ММБА-н анхдугаар
их чуулганаар баталсан. Математикийн хичээлийн ЦӨМ хөтөлбөрийн
чиглүүлэгч нь МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ байдаг. ХҮРЭЭ гэдэг нь Математикийн
хичээлээр ЮУГ зорих, ЮУ хийх талаархи ерөнхий төсөөлөл юм. Энэ утгаараа
МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ нь ЕБС-н математикийн ҮНДСЭН ХУУЛЬ болой.
МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ-нь ЧАДАМЖ-г математикийн хичээл дээр буулгаж,
арай дэлгэрүүлэн тодруулсан нь юм. МАТЕМАТИК ЧАДАМЖ-н ерөнхий
хүрээ юм. Чадамжийн боловсролын үед МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ зайлшгүй
хэрэгтэй болно. Дэлхийн тэргүүний жишгээр эдүгээ МАТЕМАТИКИЙН ХҮРЭЭ
бүрэлдэхүүний таван хэсэгтэй байна.
1. Концепци
2. Математик ур чадвар,
3. Үйл, үйл явц,
4. Хандлага,
5. Мета танин мэдэхүй




Улаан зураасаар монголын ЕБС-н одоогийн математикийн хүрээг үзүүлжээ. Дэлхийн шилдэг хүрээний нийт талбайг 100 гэвэл түүнтэй харьцуулахад монгол улсын ЕБС-н математикийн хүрээ тун бага хэсгийг (10% хүрэхгүй) эзэлж буйг схем харуулна. Бидэнд хийх ажил
их байна. ММБА-н Математикийн багш, бага ангийн багш сэтгүүлийн
№1 (2014-2015)-д Математикиийн хүрээний дэлгэрэнгүй тайлбар нь бий.
БШУЯ-с бэлтгэж ЕБС-н багш нарт тараасан “Суурь боловсролын
сургалтын ЦӨМ хөтөлбөр”-т Сурагч бүрийн асуудал шийдвэрлэх чадвар-г
хөгжүүлэхийг түлхүү чухалчилаад Сурагчийн математикийг сонирхон
судлах хүсэл тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгож
төлөвшүүлэх Гарын авлага. УБ. 2015 он. 38 дахь талд. зорилтыг дэвшүүлсэн. Энэ том зорилтод одоогийн ноёлож буй математикийн формаль сургалтаар хүрэх ямар ч боломж байхгүй. Асуудал энд байна. Монголын ЕБС-н математикийн сургалтын шинэчлэл олон жилийн хур их уламжлал, дадаж сурсан хэвшилтэй тулж, бэрхшээл үүсэх нь мэдээж. Хуучин заншил тийм ч амарханаар байраа тавихгүй. Гэхдээ бас ч гэж сурах бичиг, багшийн талдаа өөрчлөлт, дэвшил байгаа билээ.



Эх сурвалж:Ц.Дэмбэрэл-Математик ба математикийн сургалтын шинэчлэлийн сэдвүүд