БҮТЭЭЛ БОЛОВСРУУЛАХ АЛХМУУД





Математик загвар - Бүтээл боловсруулах алхмууд



1. АЛХАМ 1 /өгөгдөл цуглуулах, прогноз хийх/

1.1. Статистик өгөгдөл цуглуулах (доорх дэд алхмуудаас аль тохиромжтойг сонгох боломжтой)

1.1.1. Үндэсний Статистикийн Хороо. (ҮСХ) www.nso.mn www.1212.mn

1.1.2. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам. (БОАЖЯ) www.mne.mn

1.1.3. Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо. (ХХДБҮХ)

1.1.4. Байгаль хамгааллын эсвэл үүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд.

1.1.5. Сонин, ном, сэтгүүл, вэбүүд. (нийтлэл, мэдээний үнэн зөв эсэхийг нягтлах)

1.1.6. Хуванцар бүтээгдэхүүний экспорт, импортын мэдээллийг ашиглах.

1.1.7. Хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэдээлэл.

1.1.8. Томоохон хүнсний үйлдвэрүүдийн жилийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээнд тулгуурлан хүнсний хуванцар савны хэрэглээг тодорхойлох боломжтой.

1.1.9. Эсвэл нэг өрхийн, нэг хүний хоногт гаргаж буй хуванцар хог хаягдлын статистик дунджийг тооцоолох замаар нийт хаягдлыг тооцоолох.

1.2. Улсын хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд жил бүр хэдий хэмжээний хуванцар хог хаягдал гарахыг тооцоолж, ирэх жилүүдийн прогнозыг хийх.

1.3. Прогнозыг 5 бүс нутаг бүрийн хувьд дэлгэрүүлэн хийнэ. (баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд; хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл; төвийн бүсэд: Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв; зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий. Улаанбаатарын бүсэд: нийслэл хот, түүний дүүргүүдийн нутаг дэвсгэр, хот орчмын бүсийн дагуул хотууд)

1.4. Оролцогч багууд өөрсдийн оршин сууж буй хот эсвэл аймгийн төвийн хувьд хуванцар хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, хог хаягдлын хэмжээг 2030 он хүртэл жил бүрээр тооцоолно.


2. АЛХАМ 2 /Математик загварчлал боловсруулах/

2.1. Судалгаа шинжилгээ

2.2. Шийдэл олох

2.3. Үр дүнг шинжлэн дүгнэх, загварыг үнэлэх

2.4. Үр дүнг танилцуулах

- Шаардлагатай тохиолдолд дээрх дөрвөн дэд алхмыг давтах

2.5. Гарсан үр дүнгүүдийг бичиж нэгтгэх






Бодлогыг тодорхойлох

Бодит амьдралд тулгарч буй асуудал, бодлогууд нь өргөн цар хүрээтэй, нийлмэл бүтэцтэй байдаг. Тиймээс онолын хийсвэр ойлголтыг боловсруулж, загварын эцсийн үр дүн буюу гаралт нь юу байхыг тодорхойлсон товч хэлбэрээр илэрхийлэх нь чухал байдаг.

Таамаглал дэвшүүлэх

Загвар дээр ажиллах ажлын эхэн үед бодлогын хэтэрхий нийлмэл, цогц бүтэцтэй байгаагаас шалтгаалан ямар нэгэн ахиц, үр дүн гарахад хэцүү байгаа мэт санагдаж болдог. Иймд тодорхой таамаг дэвшүүлэн бодлогыг хялбарчилж, зорилгоо нарийвчлах шаардлага гарч ирдэг. Үүнийг хийх явцад загварт нөлөөлж буй хүчин зүйлсийн тоог багасгаж, үр дүнд нь аль хүчин зүйлс хамгийн чухал гэдгийг олж сонгох боломжтой.

Хувьсагчдыг тодорхойлох

Чиний судалж буй үзэгдэл, үйл явцын хамгийн гол хүчин зүйлс нь юу вэ? Чи эдгээр хүчин зүйлсийг тодорхой оноосон нэгжээр илэрхийлэгдсэн тоон хувьсагчдаар илэрхийлж чадах уу? Ингэхдээ хамаарах болон үл хамаарах хувьсагч мөн загварын параметрүүдийг ялгаж ангилах шаардлага гарч болно. Эдгээрийг санаанудыг сайн гүйцэтгэж чадвал чи загварын оролтуудыг тодорхойлох болон математик хамаарлуудыг бий болгох боломжтой болно. Энэ нь эцэстээ загварыг өөрийг нь бий болгодог.

Шийдэлд хүрэх

Чи загвараасаа юу сурч, мэдэж авч болох вэ? Энэ загвар чиний анх хайж байсан асуултын хариуг өгч чадаж байна уу? Шийдлийг тодорхойлох явц нь загварын онцлогоос шалтгаалан үзэг цаас ашиглах, эсвэл функцийг үнэлэх, симуляци хийх, тэгшитгэл бодох гэх мэтээр олон янзаар хийгдэж болно. Зарим үед программ хангамж болон бусад тооцооллын технологиудыг ашиглах нь ажлыг илүү хөнгөвчилж болно.




Анализ ба загварыг үнэлэх

Эцэст нь, загварын чанарыг үнэлэхийн тулд загвараа эргэн шалгаж, анализ хийх хэрэгтэй. Загварын сул ба давуу тал нь юу вэ? Загвар ажиллахгүй байх тодорхой тохиолдол, нөхцөлүүд бий юу? Таамаглал болон параметрүүдийг өөрчлөхөд загвар хэр мэдрэг байх вэ? Загварт хийх боломжтой (эсвэл ядаж тодорхойлж хэлэх боломжтой) сайжруулалтууд бий юу?




Үр дүнг танилцуулах

Чи хэчнээн гайхалтай сайн загвар зохиосон байлаа ч үүнийгээ хэрхэн ашиглах, хэрэгжүүлэх боломжтойг тайлбарлахаас нааш үүнийг хэн ч мэдэж, ойлгохгүй. Өөрийн үзэл бодол, дүгнэлтэндээ анхаарч, үр дүнгээ эцсийн дүгнэлтэндээ эсвэл эхлэл буюу онолын хэсэгт оруулна.





1. АЛХАМ 3

1.1. Санал, дүгнэлт боловсруулах



Бүтээлийн агуулга

1. Оршил

1.1. Уралдаанд оролцож буй шалтгаан болоод бусад нөхцөлийг дурдах

2. Онолын хэсэг 1

2.1. 2030 он хүртэлх прогноз хийх

3. Онолын хэсэг 2

3.1. Математик загвар бүтээх (Оролцогч багууд өөрсдийн оршин сууж буй хот эсвэл аймгийн төвийн хувьд хуванцар хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, хог хаягдлын хэмжээг 2030он хүртэл жил бүрээр тооцоолно. Дээрх үр дүнгүүд дээрээ үндэслэн өөрсдийн оршин буй хот эсвэл аймгийн төвийн хувьд хуванцар хог хаягдлыг хэрхэх талаар /булах уу, дахин боловсруулах гэх мэт/ шийдэл санал болгосон математик загвар боловсруулна).

4. Санал, Дүгнэлт

4.1. Дүгнэлт гаргах

5. Эх сурвалж (хавсралт)

5.1. Эх сурвалж ашигласан материалууд дурдах үүнд:

5.1.1. Ном

5.1.2. Сонин

5.1.3. Сэтгүүл

5.1.4. Вэб сайт бол линкийг нь хуулж хавсаргах.

5.1.5. Холбогдсон байгууллагуудын мэдээлэл байгаа бол хавсаргах

5.1.6. Судалгаа хийсэн бол судалгааны дүнг хавсаргах


Жич: Дээрх дурдсан алхмууд нь зохион байгуулах комиссоос та бүхэнд туслах зорилгоор өгч буй зөвлөмж бөгөөд үүнээс өөрөөр өөрсдийн бүтээлч, өвөрмөц санаагаар бүтээлийн загвараа боловсруулах боломжтой.