математик сэтгүүл







Математик сэтгүүл:

Монголын Математикийн Багш нарын Академи аас анх 1999 онд "Математик сонин" нэртэйгээр эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд математикийн шинжлэх ухааны түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулах, ерөнхий боловсорлын сургуулийн хүүхдүүдийн математик чадварыг хөгжүүлэх зорилготойгоор жилээс жилд чанар стандарт сайтар анхаар ч байнгын хөгжүүлж ирсэн билээ. 2014 оноос "Математик сонин" бүтэц болоод чанарын онцгой шинчлэл хийж "Математик сэтгүүл" нэртэйгээр гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд нийтлэлийн бодлого нь тогтвортой байж, одоо хичээлийн жилд I-III; IV-V VI-IX; X-XII гэсэн ангилал тус бүрээр нэг хичээлийн жилд нийт 6 дугаар хэвлэн сурагч дүү нарынхаа оюунд хувь нэмэрээ оруулсаар байна.

Математик сэтгүүл нь Математикийн хичээлийн цөм хөтөлбөртэй уялдан, сургалтын чанарын шинэчлэлд анхаарч, суралцагчдад асуудлыг бүтээлчээр бие даан шийдвэрлэх, оюун сэтгэлгээ, сэтгэхүйн шинэчлэл хийх, сэтгэлгээний олон арга техникийг эзэмшүүлэх зорилготой олон төрлийн булан, асуудал шийдвэрлэх бодлогууд, сэтгэх чадварын бодлогуудыг үндсэн агуулгатаа багтаан сэтгүүлийн дугаар бүрт хүүхдийг хөгжүүлэх, тэдний математик чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.