Тооны талаарх сонирхолтой баримт



Бид ингэхэд “тоо” хэмээх үг хаанаас гаралтай, ямар учиртай гэдгийг мэддэг бил үү? Үгүй. Тэгвэл энэ үг “Хоосон” гэсэн утгатай бөгөөд арабуудаас гаралтай ажээ. Харин энэ удаа бид тооны талаар хэд хэдэн сонирхолтой баримтыг танилцуулах болно.


1. Илбийн гэмээр ийм нэгэн зүй зохиоцол байна. Та 2011 онд хэдэн настай байсан бэ? Түүн дээрээ төрсөн жилийнхээ сүүлийн хоёр тоог нэм. Тэгэхээр хариу нь 111 гарна. Сонин байгаа биз. Тухайлбал та 2011 онд 53 настай байжээ. Мөн 1958 онд төрсөн бол 53+58=111 гарч байна. Та 2011 онд 29 настай, 1982 онд төрсөн бол 29+82=111 гарах жишээтэй.



2. Дунд сургуульд байсан үеэ эргэн санацгаая. Энд бид Пи=3,14 –тэй тэнцэнэ гэж үздэг. Тэгвэл 3,14 гэсэн тоо бүхий хоёр ч өдөр америкчуудын тэмдэглэлт баяр давхацдаг байна. Тэр нь гуравдугаар сарын 14 болон долдугаар сарын 22-ны өдөр. Тэгэхээр яагаад долдугаар сар гэсэн асуулт гарч байгаа биз. Тэгвэл европчууд энэ сар өдрийг 22.07 гэж тэмдэглэдэг бөгөөд 22:7=3.14 буюу Пи гардаг ажээ.


3. Казиногийн рулетийн бүх тоог нэмэхэд 666 гардаг. Үүнийг “Шулмын” тоо гэдэг.


4. 111 111 111 гэсэн тоог хоёрын зэрэгт дэвшүүлэхэд 12345678987654321 гэсэн тоо гардаг.



5. ЗХУ гэж байх үед уран барилгачид аль нэг хорооллын зураг төслийг хийхдээ сансраас харахад тухайн улсын товчилсон нэр харагдахаар байшингуудыг нь барих төлөвлөгөө гаргадаг байжээ. Гээл эдүгээ Украйны Харьков хотод л гэхэд сансраас харахад “Шулмын” гэгдэх 666 гэсэн тоо бүхий 522 хороолол байдаг ажээ.