Багууд бүртгэл хаагдсанаас хойш материалаа ирүүлэх хүртэлх хугацаанд уралдааны талаар
болон статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, математик загвар боловсруулах мөн
бичгийн ажлын боловсруулалт, стандартын талаар 2 удаагийн сургалтад хамрагдах бөгөөд
сургалтыг онлайн байдлаар тусгай хөтөлбөрийн дагуу ҮСХ ба ММБА-аас удирдан явуулна.
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 10 баг танилцуулга бэлтгэн шүүгчдийн комисст нэгдсэн байдлаар илтгэл хийж бүтээлээ хамгаална.